Эхлэл - Улс төр - Гадаад харилцаа
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 10 сарын 15

Хятад Монголд 3.650 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ

“Хятад улс Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлж байна” гэж Хятадын “Синьхуа” агентлаг энэ сарын 14-нд мэдээллээ. Мэдээнд “Өнгөрсөн XX зууны 1990-өөд оноос эхлэн дэлхийн 112 орон нийт 11.5 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт Монголд хийсэн байна. Нийт хөрөнгө оруулалтын 31.7 хувь буюу 3 тэрбум 650 сая ам.долларыг Хятад оруулжээ. Хятад улс 2011 онд 1 тэрбум, 2012 оны эхний хагаст 167 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн. Манай улсын дараа Голланд 2 тэрбум 667 сая ам.доллар, гуравдугаарт Люксембург 1 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтаар оржээ. Энэ гурван улсын шууд хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 63.8 хувийг эзэлж байна” гэж дурдсан байна.

Г.Төгөлдөр
Мэдээний линк: http://politics.time.mn/content/36012.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...