Эхлэл - Улс төр - Намууд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 6 сарын 28

МАН-ын Шинэчлэлийн хороо мэдээлэл хийлээ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос мэдээлэл хийлээ.Тэд намын шинэчлэлийн төлөө намын удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж байгаа юм.

Тодорхой хэлбэл гурван зүйл бүхий шаардлага тавьж байна.

Нэгдүгээрт, МАН-ын дарга, ЕНБД нар, Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр огцрох

Хоёрдугаарт, Намын бага хурлыг ирэх сарын 8-наас өмнө хуралдуулж, Их хурлын товыг зарлах

Гуравдугаарт, Намын асуудлыг хэлэлцэх  үед гишүүд дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэж үзлээ.

Намын удирдлагууд одоохондоо XXVII их хурлыг Үндэсний баяр наадмаас өмнө товлон,  хийх нь тодорхойгүй ч Шинэчлэлийн хорооныхон тавьж буй шаардлагаа хангаж ажиллахыг шаардан тэмцлээ идэвхжүүлнэ.

Мөн тэд, “Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ намд болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг шударгаар шүүмжилдэг хүн. Хэрвээ энэ хүн сонгогдсон байсан бол бид илүү үр дүнтэй алхам хийх байлаа. Гэхдээ энэ хүн ялаагүй ч бид үргэлжлүүлэн хамтран ажиллаж, намын шинэчлэлийн төлөө ажиллана” хэмээв.

Үргэлжлүүлэн тэд “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж байна.

Т.Бэх




Мэдээний линк: http://politics.time.mn/content/31109.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...