Эхлэл - Улс төр - Засгийн газар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 6 сарын 1

“Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Энэ хуулийн төсөлд улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгох, түүнчлэн улсын баяр наадамд найм давж, гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор заажээ. Харин 2003 оноос хойш бий болсон улсын далай аварга цолыг олгодоггүй болгохоор тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний бөхийн цол чимгийн агуулга сайжирч, бөхчүүдийн өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж хууль санаачлагч үзжээ. 

Одоо улсын баяр наадамд 1024 бөх барилдаж, арслан цолтой бөх ес давсан болон түрүүлсэн тохиолдолд ямар цол олгох зохицуулалтгүй байгаа бол олон удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол олгох нь үндэсний бөхийн түүхэнд хадгалагдаж ирсэн уламжлал юм байна.



Мэдээний линк: http://politics.time.mn/content/29855.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...