Эхлэл - Улс төр - Намууд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 5

Б.Бат-Эрдэнэ аварга Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Бүтэн өдрийн турш хуралдсан уг хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас намын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,  Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нарыг нэр дэвшүүлэх боломжтой хэмээн шийдвэр гарсан байсан.  Үүний дагуу Бага хурлаар энэхүү дөрвөн хүний дээр санал хураахад гишүүдийн олонхи нь Б.Бат-Эрдэнэ болон Ө.Энхтүвшин нарт саналаа өгчээ. Эхний шатны санал хураалтаар Д.Лүндээжанцан 7%,  Д.Оюунхорол 12.5%-ийн санал авч, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санал тэнцсэн байна. Дараагийн шатны санал хураалтаар нууцаар санал хурааж 226 төлөөлөгчийн 117 нь Б.Бат-Эрдэнэд саналаа өгснөөр тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо.

Б.Баатар



Мэдээний линк: http://politics.time.mn/content/28505.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...