Эхлэл - Улс төр - Засгийн газар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 12 сарын 2

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” уулзалт боллоо

Төрийн ордны “А” танхимд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтад НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нарын хүмүүс оролцож, оюутан залуустай уулзсан юм. Уулзалтын хүрээнд “Оюутны цагийн ажлын тогтолцооны хөгжил”, “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ажил олгогч эздийн үүрэг”, “Цагийн болон түр ажлын байр бий болгох боломж, тулгарч байгаа хүндрэл” гэсэн сэдвээр илтгэл тавилаа.
Нийслэлд амьдардаг оюутан залуус хөдөө орон нутагт амьдарч байгаа залуусыг бодоход ажил идэвхтэй хайдаг байна. 2010 оны байдлаар 58327 оюутан цагийн ажилд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлснээс 48298 залуу нь ажилд зуучлуулжээ. Харин тэдний 52 хувь нь тухайн байгууллагадаа үндсэн ажилтнаар үлдсэн байна.

                                    М.Хангал

Мэдээний линк: http://politics.time.mn/content/2822.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...