Эхлэл - Улс төр - Засгийн газар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 12 сарын 1

Баянзүрх дүүрэгт дулааны цахилгаан станц барина

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт “УС-15” халаалтын зуухны газрын дэргэд 300 MBт хүчин чадалтай дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 200 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа.

Дулааны станцын байршил газрыг чөлөөлөх, дэд бүтцийг шинээр байгуулах нөхцлийг судалж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Эрчим хүчний сайд, М.Сономпил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт үүрэг болголоо.  

Хотын зүүн талд дулааны үүсгүүртэй болсноор сүлжээний горим, ажиллагаа сайжирч, дулаан хангамжийн чанар дээшилж, 20 мянга гаруй айл өрхийн орон сууцны дулааныг хангах боломжтой гэж үзэж байна гэж Засгийн газарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мэдээний линк: http://politics.time.mn/content/22019.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...