Эхлэл - Улс төр - Ерөнхийлөгч
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 10

Монгол Улсын тэргүүн хатагтай Норвегийн Хүүхдийг ивээх санд зочлов



Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Норвегийн Вант Улсад хийсэн айлчлалын үеэр тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа ойн захад байгуулсан “Авга ах Томмын байшин” цэцэрлэг болон Норвегийн Хүүхдийг ивээх санд тус тус зочлов.

Цэцэрлэг нь хүүхдийг багаас нь байгальтайгаа зөв харьцаж сургахад онцгой анхаардаг ажээ. Харин сан нь дайны дараа байгуулагдсан бөгөөд хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг юм байна.
 
Сангийн  Ерөнхий нарийн бичгийн дарга Ванг Тове Монгол Улсын тэргүүн хатагтайд өөрийн сангийн үйл ажиллагааг танилцуулж, мөн Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Мөн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд зориулсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар тэд санал солилцов.
 
Монгол улс цөөн хүн амтай учраас хүүхдийн хөгжлийг бодит утгаар нь дэмжиж, харилцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа Норвегийн хүүхдийн сангийнхан илэрхийлж байлаа.

Мэдээний линк: http://politics.time.mn/content/19575.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...