Эхлэл - Улс төр - Засгийн газар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 6 сарын 25

Иргэн бүрт “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаа олгохоор боллоо

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшихээр болоод байгаа бол өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Оюутолгой, Эрдэнэт, Шивээ-Овоо зэрэг стратегийн ордуудын төрийн хувийг эзэмшдэг “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрт олгох шийдвэрийг албан ёсоор гаргалаа.
“Хүний хөгжил” сангийн хуулийн дагуу иргэн бүр ийнхүү давуу эрхийн хувьцаагаараа насан туршдаа Монгол Улсын 15 стратегийн ордоос ноогдол ашиг авах боломжтой болж байна.

“Эрдэнэс МГЛ” компани нь 100 сая энгийн хувьцаатай бөгөөд гурван сая давуу эрхийн хувьцаа гаргасныг ийнхүү иргэн бүрт өгөхөөр болсон байна.
Иргэд Тавантолгойн хувьцаагаа төрд худалдах эрхтэй бол “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцааг худалдаалж болохгүй гэж хуульд заажээ.

М.Хангал

Мэдээний линк: http://politics.time.mn/content/14583.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...